Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

LEAD MONGOLIA ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2018-08-03

               Word learning ТББ-аас өнөөдөр /2018.08.02/ 3 дахь жилдээ зохион байгуулж буй “LEAD Mongolia” хөтөлбөрөө Дархан хотын залууст танилцууллаа. Хөтөлбөрийн талаар мэдээлэл авахаар 40 гаруй оюутан, залуус аймгийн ЗДТГ-ын “Хурлын танхим”-д цугларсан юм.

            Дээрх хөтөлбөр нь АНУ-ын Олон Улсын хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр 25-40 насны залуу манлайлагчдыг чадавхжуулах,нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад нь дэмжих зорилготойгоор хэрэгждэг бөгөөд энэ жил нийт 30 оролцогчийг сонгон шалгаруулж, ур чадвар дээшлүүлэх сургалт болон АНУ-д 3-н 7 хоног солилцоогоор сурах боломж олгох юм.

           Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах ба эхний үе шат буюу өргөдлийг 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүлээн авах юм байна. Эхний шатанд тэнцсэн тохиолдолд ярилцлагыг англиар авах талаар мэдээлэл өгөв.



Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%