Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ОД” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН “А” БАЙРНЫ БАРУУН ХЭСГИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭГТЭЙ БОЛГОНО

2018-10-11

УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ сарын 06-08-ны өдрүүдэд тойрогтоо ажиллаж иргэдтэй уулзсан. Дархан сумын 13 дугаар багийн иргэдтэй уулзалт хийх үеэр сургууль, цэцэрлэгийн ойр орчмын гэрэлтүүлгийг нэмэгдүүлж өгөх хүсэлт иргэдээс гарсан юм. Үүнийг уулзалтад оролцсон Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал газар дээр нь судалж үзээд “Амин холбоо” өрхийн эмнэлгээс “Од” цогцолбор сургуулийн хичээлийн “А” байрлуу явах хэсэгт 3 ширхэг лед гэрэл суурилуулах шийдвэр гаргасан юм. Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зураг, төсвийг харьяа багаас нь Дархан сумын ЗДТГ-т ирүүлсэн. Үүний дагуу ажлыг эхлүүлж ирэх 7 хоногт багтаан дуусгахаар төлөвлөөд байна. Сургуулийн ойр орчмын гэрэлтүүлгийг нэмэгдүүлснээр хүүхэд багачуудыг болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. “Од” цогцолбор сургуульд нийт 2700 гаруй хүүхэд суралцдаг аж.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%