Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2018 ОНЫ ЭХНИЙ 3 ДУГААР УЛИРАЛД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2018-11-21

Дархан сумын хэмжээнд 2018 оны 8 дугаар сар 517 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5,5 хувиар өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 179 болж 17,7 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 24 болж 71,4 хувиар өссөн харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 155 болж 8,3  хувиар, согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 84 болж, 22,6 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Харин гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 186 болж, 3,7 хувиар буурсан бол гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 128 болж, 29,3 хувиар өссөн дүнтэй байна. Дархан сумын 1, 2, 4, 9, 12, 13, 15, Өргөө багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин 3, 5, 6, 7, 8, 10, 11, 14, 16, Малчин багуудад өссөн дүнтэй байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%