Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАМТАРСАН БАГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2018-12-17

     Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс санаачлан аймгийн ГХУСАЗСЗ, ГБХЗХГ, Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын ГХУСАЗСЗ, Дархан сумын ЗДТГ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн  холбогдох заалтууд, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 2018-2019 оны  заалтуудын хэрэгжилтийг хангуулах, гэр бүл, хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэгдсэн цогц үйлчилгээг анхан  шатны нэгжид эрчимжүүлж, сум, багийн хамтарсан багийн үйл ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх, хүүхэд хамгааллын асуудлаарх онцлох үйл ажиллагаа, сайн туршлагыг тодруулж түгээх, урамшуулах, шилдэг хамтарсан баг шалгаруулах, цаашид уламжлал болгох зорилгоор “Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө” нэрийн дор шилдэг хамтарсан баг шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилдгүүд шагналаа гардан авлаа.
     Тус үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын ЗДТГ, сумдын  26 хамтарсан баг, түүний 130 гишүүн хамрагдсан бөгөөд хамтарсан багууд 2018 онд зохион байгуулсан ажлын тайлангаа 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор аймгийн Гэр бүл,  хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирүүлж, тайлан хамгаалалтыг  2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд Гэр бүл,  хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зохион байгууллаа.  
     Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ГБХЗХГ-ын дарга А.Амгалан, Цагдаагийн газрын НХЖХТ-ийн дарга Н.Батхишиг, ГБХХГХУС байцаагч Ж.Баярчимэг,  Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн С.Дарьцэцэг, Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, ГБХЗХГ-ын мэргэжилтэн А.Мягмаржаргал, хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Гүндэгмаа нар ажилласан юм.
    Сумдын хамтарсан багуудын  ажлын тайлан, ажлын хэсгийн дүгнэлт, сумдын ЗДТГ-ын идэвхи оролцоо, дэмжлэг зэргийг харгалзан, Дархан-Уул аймгийн хэмжээнд онцлох үйл ажиллагаа бүхий шилдэг 3 хамтарсан багийг шалгаруулж,
1 дүгээр байранд Шарын гол сумын хамтарсан баг шалгарч Батламж, 1000000.00  төгрөгөөгр шагнуулсан бол, удаах байруудад шалгарсан Дархан сумын 5 дугаар багийг Батламж, 800000.00  төгрөгөөр, 14 дүгээр багийг Батламж, 500000.00  төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗөвлөл

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%