Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

2018-12-20

     Дархан-Уул аймгийн ГХУСАЗСЗ-ийн өнөөдрийн /2018.12.20/  хуралд сумын ГХУСАЗСЗөвлөл 2018 онд хэрэгжүүлсэн ажлын мэдээллээ танилцуулж, зөвлөлийн гишүүдээс 2019 онд тусгах санал авлаа.
     Сумын ГХУСАЗСЗ-өөс 2018 онд  23 ажил, арга хэмжээ төлөвлөснөөс 21 ажил бүрэн, 2 ажил 50.0 хувийн биелэлттэй буюу Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт 95.6 хувьтай дүгнэгдэж, зөвлөлийн үйл ажиллагаа зөв чиглэлд орж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч байна. 2018 онд ГХУСАЗСЗ-ийн хэрэгжүүлсэн ажлуудаас товч дурьдвал:
     Зөвлөл сар тутамд хуралдаанаа зохион байгуулж, сум багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажлын тайлан, мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хамтран ярилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажилласан.  Хуралдааны тэмдэглэл хөтөлж, сумын Засаг даргад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.
     Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг, багийн Засаг дарга нар, Цагдаагийн хэсгийн байцаагч нарын хооронд  2018 онд хамтран ажиллах гэрээг байгуулж биелэлтийг дүгнэлээ.         
     “Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа”  аян зарлаж, аяны хүрээнд  “Амгалан өрх” өдөрлөг, “Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
     Мөн “Хүүхдийг гэмт хэрэг, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлье” уриан дор Дархан сумын  сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, Дархан сумын багуудын нийгмийн ажилтнуудын хамтарсан уулзалт ярилцлагыг зохион байгуулж, тулгамдсан асуудлуудаа ярилцаж, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлуудыг Дархан сумын Засаг дарга болон  Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын удирдлагуудад хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.  
     Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс санаачлан иргэдийнхээ хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Дархан сумын нийт 18 багийн 449  иргэнд  Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,  Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар сургалт зохион байгууллаа.
    “Хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө” нэрийн дор шилдэг хамтарсан баг шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, 1 дүгээр байрыг Шарын гол сумын хамтарсан баг,  2,  3  дугаар байрыг Дархан сумын 5, 14 дүгээр багийн хамтарсан багууд эзэллээ. Гол дутагдал нь хамтарсан багуудын гишүүдийг сургалтад хамруулж, шаардлагатай гарын авлага, мэдээллээр хангаж, ажилласан боловч ажилласан кейс дээрээ хөтлөх ёстой анхан шатны баримт бичгүүдийг бүрэн хөтлөөгүй байсантай холбоотой. Ирэх онд энэ чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлнэ.
2019 онд дараах ажлуудыг шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
1.    Хамтарсан багийн кейс бүрт хөтлөх баримт бичгүүдийг стандартын түвшинд хүргэх
2.    Эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдийн бүртгэлийг шинэчлэх, хүүхдүүдийн талаарх мэдээ, мэдээллийг сонсож, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг авахуулж ажиллах
3.    Орон нутагт, улсын хэмжээнд хамгийн шилдэг хамтарсан багуудын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, үйл ажиллагаандаа хэвшүүлэх
4.    Тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахад иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр аймгийн Прокурорын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн газрын дэмжлэг туслалцаатайгаар баг бүрт 2-оос доошгүй удаа сургалт, зөвлөгөөн зохион байгуулах
5.    Сургуулиудад “Сургууль орчмын бүс”-ийн тэмдэг, хурд сааруулагч, бусад шаардлагатай тэмдэг тэмдэглэгээг үргэлжлүүлэн хийх
6.    Багийн Засаг дарга нарын сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний тусгай захиалгат бүтээгдэхүүн болох “Багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах талаар зохион байгуулсан ажил, үр дүн”-г сумын ГХУСАЗСЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллах зэрэг ажлуудыг нэрлэж  байна.

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗөвлөл
   

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%