Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Зөөврийн хогийн савийг хүлээлгэн өглөө

2014-11-20

Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд 19 ажлыг хэрэгжүүлэхээр баталсан. Хотын өмнө тулгамдсан мөнхийн асуудал “хог”. Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр 100 ширхэг хуванцар хогийн савыг нийтийн аж ахуй газарт хүлээлгэн өгөв. Анх удаа олон нийтийн оролцоотойгоор бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулжээ.Нээлттэй тендерээр  Дархан сумын “Амжилт иргэд”-ийн бүлэг 15.3 сая төгрөгөөр хогийн савыг нийлүүлсэн байна. Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид шуудай, чимхүүрээс өөр багажгүй ажилладаг. Харин зөөврийн хогийн савтай болсноор олон дахин шуудайтай хогийг суллах гэж цаг алдахгүй болсон байна. Нэг ширхэг зөөврийн хогийн сав 240 литрийн багтаамжтай. Дугуйтай учраас ажил хөнгөвчлөх давуу талтайг НААҮГ-ын зам талбайн цэвэрлэгч нар өгүүлэв. Зөөврийн хогийн савийг хоёр зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн байна. Нэгдүгээрт : НААҮГ-ын Зам талбайн цэвэрлэгч нарын ажлын хэрэгцээнд, Хоёрдугаарт: Томоохон тэмдэглэлт баяр болох Үндэсний их баяр наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулж хогийн асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн байна.  

















“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%