Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ИРГЭНИЙ СОЁЛООС ХОТЫН СОЁЛ ХАМААРНА” нээлттэй хэлэлцүүлэг боллоо

2014-11-24

Дархан уул аймаг,Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн Соёл, Спорт аялал жуулчлалын газар, Захирагчийн алба хамтран “иргэний соёлоос хотын соёл хамаарна” нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын НХХ, ССАЖГ, Захирагчийн алба, Залуучууд театр, номын сан зэрэг урлаг соёлын байгууллагууд, БСГазар, ХГБХХэлтэс, ТАЗГазар, ЭМГазрын НЭМ-ийн салбар, Дархан сумын ИТХ, ЗДТГ, Иргэний Нийгмийн байгууллагууд, Их, дээд сургуулиудын багш нар, Дархан зах, ДИДэлгүүр, ОУХТөв, Дархан Номин зэрэг худалдааны байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцсон байна. Тус хэлэлцүүлэгт салбар тус бүрээс 200 орчим иргэд оролцож “хотын хөгжлийн төлөө” үнэтэй саналыг илэрхийлжээ. Аймгийн ЗДТГазрын их танхимд хүн суух зайгүй болтлоо иргэд цугларсан нь хотын соёлын тухай ярих цаг болсныг илтгэж байгаа юм. Дархан хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр  хот маань өнгө засах учиртай. Тиймээс аймгийн ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар 2014 оныг аймгийн хэмжээнд “Иргэн, төрийн холбоог бэхжүүлэх жил“ болгон зарлаж, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг эрхэмлэнэ”, “Хотын соёлыг төлөвшүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ” гэсэн зорилтуудыг дэмжиж баталсан.Дээрхи зорилтын хэрэгжилтийг хангуулах үүднээс “Иргэний Соёлоос Хотын соёл хамаарна нээлттэй хэлэлцүүлгийг ийнхүү зохион байгуулж байна.Хотын соёл гэдэг бол нэлээн өргөн хүрээтэй асуудал юм. Иргэнийхээ хувьд Дархан хотод амьдарч байгаа хүн бүр соёлтой байх ёстой. Соёлыг юунаас эхлэх вэ гэвэл хогоо хаяхгүй, ил задгай газар бие засахгүйгээс эхэлнэ гэдгийг хэлэлцүүлэгт  оролцсон иргэд хөндөн ярив.Түүнчлэн иргэн бүр хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлж, хог хаяж болохгүйг хүүхдэд багаас нь суулгах хэрэгтэй гэсэн юм. Аймгийн захиарагчийн албанаас хотын өдөр тутмын амьдралын олон талт харилцааг зохицуулсан, хотын үндсэн дүрмийг боловсруулж батлан гаргах судалгааны ажилд оржээ.Дархан хотод амьдарч байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллага, хотод ямар эрхтэй байх, ямар үүрэг хүлээвэл зохих талаар “хотын дүрэмд” нарийвчлан тусгаж өгөхөөр ажиллаж байна. Уг нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хотын дүрмэнд  үнэтэй санал , санаачлагын талаар саналын хуудсаар дамжуулан санал авчээ.




















Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%