Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа

2019-01-04

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Булган суманд баригдсан Дулааны станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Тэргүүлэгч Д.Мэндсайхан, Д.Зоосүрэн, Б.Оюунбат, Ч.Оюун, Д.Очирбат, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн хорооны дарга Б.Батцогоо нар тус станцын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудал, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар санал солилцов.

Аймгийн төвийн дулааны хэрэгцээг бүрэн хүчин чадлын тал хувиар хангах боломжтой, сүүлийн үеийн шинэ технолгиор тоноглогдсон, утааг угааж шүүдэг нэн шинэ технолги нэвтрүүлсэн автомат удирдлагын системтэй дулааны станц баригдлаа. Өнгөрсөн оны 10-р сарын 01-ний өдрөөс галлаж эхэлсэн. Одоогоор 45 хүнтэй ажиллаж байна гэж “Энержи плас” компаний захирал Ч.Гантулга танилцууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%