Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭНЭ ОНЫ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019-01-22

Булган аймаг 2019 оныг “Ахмадын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан  өндөр настан ахмадуудад  жилийн ажлын төлөвлөгөө удирдамжийг танилцуулах,  тэднээс ажлын төлөвлөгөөнд оруулах санал авах хэлэлцүүлэг боллоо.  Хэлэлцүүлэгт аймгийн ахмадын хорооны дарга Б.Ширчиндорж, аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн  М.Батчимэг нар оролцож ахмадын жилийн ажлын удирдамж төлөвлөгөөг танилцуулав.

Хэлэлцүүлгийн үр дүнд ахмадуудаас ирүүлсэн  саналыг үндэслэн  ахмадын хөгжлийг дэмжих жилийн ажлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулан, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулж батлуулах ажээ.

Булган сумын 80 гаруй ахмад хэлэлцүүлэгт ирж оролцсон ба  12  санал гаргасныг төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхээр болов. Мөн хэлэлцүүлгийн  үеэр ахмадуудын санал хүсэлтийн дагуу ахмадын хорооны даргын урилгаар ХААН банкны Булган салбарын захирал Б.Баярбат ирж  тэтгэврийн зээлийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%