Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦАГДААГИЙН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

2019-02-02

Сүүлийн 2 хоногийн хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд иргэдийн гудамж талбайд ил задгай тавьж хонуулсан нийт 35 тээврийн хэрэгслийн арын жижиг цонхыг хагалж эд зүйлсийг нь хулгайлан авсан гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэн Цагдаагийн газрын алба хаагчид холбогдох ажиллагааг хийн эрэн сурвалжлан ажиллаж байна. Гэмт этгээдүүд нь шөнийн цагаар орон сууцны хорооллын гудамж талбай, зогсоолд ил задгай тавьсан, ихэвчлэн приус маркийн автомашины цонхыг хагалж гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн байгааг иргэд анхаарч тээврийн хэрэгслээ ил задгай тавьж хонуулахгүй байх, зориулалтын хамгаалалттай, камертай орчинд хонуулан, сэжиг бүхий этгээдүүдийн талаар Цагдаагийн байгууллагын 7037102 утсанд мэдэгдэж хамтран ажиллахыг анхааруулж байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%