Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

150 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ 27 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ИРЭХ САРААС ХҮҮХДҮҮДЭЭ АВЧ ЭХЭЛНЭ

2019-02-26

Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт шинээр 150 хүүхдийн хүчин чадалтай 27 дугаар цэцэрлэг ирэх сараас эхлэн хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга С.Насанбат тус цэцэрлэгийн барилга, тохижилтын ажилтай танилцсан юм. Өнөөдрийн байдлаар барилга, тохижилтын ажил бүрэн дууссан бөгөөд зарим хэрэгцээт зүйлсээ авахад орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр боллоо. Шинээр байгуулагдсан тус цэцэрлэг 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийн судалгааг гаргасан бөгөөд бүртгэлийг энэ сарын 27-ний өдрийг хүртэл хийхээр болжээ. Тиймээс эцэг эхчүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхэд багачуудаа бүртгүүлэх боломжтой гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч онцолж байлаа.  

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%