Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

О.Шүрэнцэцэг 2019 оны "Хүйн ээж"-ээр шалгарлаа

2019-03-05

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Шилдэг ээжүүдийг шалгаруулах ёслол” боллоо.

Ёслолын үеэр Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Булган сумын иргэн, ня-бо С.Лхагважав шагнагдсныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гардууллаа.

“Сайхан буурал ээж”-ээр Гурванбулаг сумын Ж.Рэнцэнмаа, Бүрэгхангай сумын Д.Цэрэнсодном, “Буян төгс ээж”-ээр Булган сумын Б.Долгор, Тэшиг сумын Д.Гончигсүрэн, “Аялал төгс ээж”-ээр Сайхан сумын Д.Бадам, Булган сумын Г.Дэмбэрэл, “Энэрэл төгс ээж”-ээр Бүрэгхангай сумын П.Ширмэнтуяа, “Хүйн ээж”-ээр Хишиг-Өндөр сумын О.Шүрэнцэцэг, Баяннуур сумын Б.Юмжирдулам, “Бишрэлт төгс ээж”-ээр Хангал сумын Х.Өнөрцэцэг, Хутаг-Өндөр сумын Ц.Долгорсүрэн, “Уран төгс ээж”-ээр Хутаг-Өндөр сумын С.Должинсүрэн, Бүрэгхангай сумын Ч.Жавзан, “Авьяас төгс ээж”-ээр Хангал сумын М.Мажигсүрэн, Тэшиг сумын М.Баадай нар шалгарчээ.

Шилдэг ээжүүдийн шагналыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг, Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Тамгын газрын дарга О.Наранжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Оюун нар гардууллаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%