Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2019 ОНЫ ЭХНИЙ 02 ДУГААР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2019-03-20

     Дархан сумын хэмжээнд 2019 оны 02  дугаар сард 140 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,6 хувиар өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 16 болж 2,6 дахин, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 76 болж 24,6  хувиар тус тус өссөн дүнтэй байгаа бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2 бүртгэгдэж 60 хувиар буурсан байна.  Мөн согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 22 бүртгэгдэж 37,4 хувиар,  гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 56 бүртгэгдэж 16,7 хувиар тус тус өссөн дүнтэй байгаа бол гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 16 болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар буурсан байна. Дархан сумын 3, 5, 6, 10, 12, 13, 14, Малчин багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин 1, 2, 4, 7, 8, 9, 11, 15, 16, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%