Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2019 ОНЫ ЭХНИЙ 01 ДҮГЭЭР САРД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2019-03-20

     Дархан сумын хэмжээнд 2019 оны 01 дүгээр сард 79 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9,2 хувиар буурсан дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 5 үйлдэгдэж 16,6 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 35 үйлдэгдэж 25,5 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1  бүртгэгдэж  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  4 дахин буурсан дүнтэй  байна.  Мөн согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 9 бүртгэгдэж 33,3 хувиар өссөн бол гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 7 бүртгэгдэж 53,3 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 27 гарч 12,9 хувиар тус тус буурсан дүнтэй байна.  Дархан сумын 3, 4, 5, 6, 7,  9, 10, 11, 12, 13, 14 багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин 1, 2, 16, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%