Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын хуралдаан ирэх сарын 24-нд хуралдана

2019-03-28

Булган аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит ХI хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэлээ.

Энэ удаагийн хуралдаанаар “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөр батлах тухай,  Концессын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн санхүүгийн тайлангийн тухай, залуучуудын талаар баримтлах аймгийн бодлогын хэрэгжилтийн явцын тухай, аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн тухай асуудал хэлэлцүүлэхээр баталлаа.

            Хуралдаанд хэлэлцэх асуудлыг нягтлан боловсруулах, бэлтгэл ажлыг хангахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба, аймгийн Засаг даргад  үүрэг болгов.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%