Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөлгөөн боллоо

2019-03-28

Булган аймгийн хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөлдөн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх зорилгоор хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга М.Оюунбат оролцож үг хэллээ.

- Аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиар заагдсан үүргээ хуулийн байгууллагынхан сайн гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол, хулгайн гэмт хэрэг, захиргааны зөрчил ихсэж байгаад анхаарах нь зүйтэй гэж онцлон тэмдэглэлээ.

Энэ жилийн хуулийн байгууллагын нэгдсэн зөвлөлгөөнийг аймгийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газар хариуцан зохион байгууллаа. Аймгийн шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагууд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан, эрүүгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%