Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Булган аймгийн ИТХ-ын ажлын хэсэг Гурванбулаг, Рашаант суманд ажиллалаа

2019-04-20

Булган аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Батчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Гурванбулаг, Рашаант суманд ажиллаж, ИТХ-ын байгууллагын үйл ажиллагааны үр дүн, иргэд, төлөөлөгчидтэй ажиллаж байгаа арга барил, шинэ санаачлагыг судалж, байгууллагын баримт бичгийн стандарт, шаардлага, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа байдалд зөвлөгөө өглөө.

Гурванбулаг сумын ИТХ сумын хэтийн зорилтыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх бодлого, дэд хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавьж тодорхой үр дүнд хүрч байгаа туршлага, арга барилыг сумын ИТХ-ын байгууллагад судлуулах, дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%