Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2019-04-26

     Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөг нь 2019 оны 04 дүгээр сарын 23-аас эхэлсэн бөгөөд өнгөрөгч өдрүүдэд Шарын гол, Орхон, Хонгор сумдад зохион байгуулагджээ.
     Өнөөдөр /2019.04.26/ Дархан сумын 1-18 дугаар багийн 70 гаруй иргэдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчилж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, бууруулах, холбон зуучлах талаар  мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.
     Тус өдөрлөгт Сум дундын иргэний хэргийн анхан шатны Шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, нээлттэй хорих 445 дугаар анги, Шүүхийн шинжилгээний алба, Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Дархан сумын ГХУСАЗСЗ, Дархан сумын ЗДТГ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан салбар зэрэг байгууллагууд хамтран ажиллаж иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олголоо.    


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%