Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2019-05-29

     Дархан сумын ГХУСАЗСЗ-ийн ээлжит хурал 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр боллоо. Хурлаар:
•    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын  мэдээлэл
•    Зөвлөлийн 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах талаар тус тус хэлэлцэж, Зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт авч, харилцан санал бодлоо солилцлоо.
     Дархан-Уул аймгийн хэмжээнд 2018 онд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол 153 удаа тохиолдож аюулт үзэгдлийн улмаас 11 хүний амь нас эрсдэж 273,5 сая төгрөгийн хохирол учирсан байна.
     2019 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар  Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдийг болзошгүй гамшгаас хамгаалах, хариу арга хэмжээ авах мэдээ мэдээллээр хангах зорилгоор Онцгой байдлын газрын даргын баталсан “ПИЙШИН ЗУУХНЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА”,  “ЦАГААН САР”, “ГЭР ХОРООЛЛЫН ЦАХИЛГААН АШИГЛАЛТЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” зэрэг нэгдсэн арга хэмжээний хүрээнд ГТУА-22, 54, 55 дугаар ангийн алба хаагчид Дархан, Шарын голын сумдад ухуулга сурталчилгааг зохион байгуулахад  нийт 4955 айл өрхийн 12113  иргэн хамрагдаж 731 зөрчил  илрүүлýí 8 çºð÷ëèéã ãàçàð äýýð íü арилгуулан үүрэг өгч  ажилласан байна.
     Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс 2019 онд  Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр 12 ажил, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар 14 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний дагуу Зөвлөлийн гишүүдэд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, 06 дугаар сарын 20-ны дотор тайлан мэдээллээ ирүүлэх талаар үүрэг өглөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%