Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2019 ОНЫ 05 ДУГААР САРД БҮТРГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2019-06-10

     Дархан сумын хэмжээнд 2019 оны 05  дугаар сард 380 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,2 хувиар өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 11 болж 1,1 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 196 болж 10,1  хувиар тус тус өссөн дүнтэй байгаа бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 7 бүртгэгдэж 56,2  хувиар буурсан байна.  

     Мөн согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг  63 бүртгэгдэж 180 хувиар,  гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 69 бүртгэгдэж  88,5 хувиар тус тус өссөн дүнтэй байгаа бол гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 105 бүртгэгдэж 11,8 хувиар буурсан байна.

     Дархан сумын 1, 3, 5, 6, 10, 11, 12, 13, 14, 15 багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин 2, 4, 7, 8, 9, 16, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.


ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%