Гэвч нийгмийн суурь үйлчилгээг Дархан сумаас авч байна. Дархан сумын ИТХ-аас өнгөрсөн хугацаанд Малчин багийн ИНХ-ын хуралдаануудаас гарсан саналуудын дагуу малчдын дунд тулгамдаж буй асуудлаар Хонгор сумын ИТХ-тай хамтарч хэлэлцүүлэг зөвлөлгөөнийг зохион байгуулж тус асуудлын хүрээнд ажлуудыг шийдвэрлэх уулзалт, Иргэний танхимын хэлэлцүүлгийг зохион байгуулах удирдамж төлөвлөгөөний төслийг удаа дараа явуулсан боловч Хонгор сумын ИТХ, ЗДТГ-аас өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу ирүүлээгүй.
Дархан –Уул аймгийн Дархан сум нь Малчин баг 2012 оны аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 38 тоот тогтоолоор 748 өрх 2863 хүн амтайгаар байгуулагдсан ба 2014 оны 1 дүгээр сарын байдлаар 576 өрхийн 2014 хүн амтай байсан.
Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа хэлэхдээ: Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Түүнчлэн 18 дахь заалтанд / улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй зэрэг заалтууд бий гэдгийг сануулаад Монгол хүний оршин суух газраа сонгох эрх Малчин багийн иргэдийн тухайд зөрчигдөж байна гэж хэлэв. Хоёр сумын удирдлагууд иргэдийн санал бодлыг сонсож Иргэний танхимаар хэлэлцүүлэг өрнүүлж иргэдэд тулгамдсан асуудлыг энэ онд багтааж шийдье гэдэг хүсэлтийг тавьлаа. Хонгор сумын удирдлагууд даруйхан хуралдаж хариу мэдэгдэнэ гэсэн юм.
