Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АЙМАГ"-аар ШАЛГАРСНЫГ ТОХИОЛДУУЛАН БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА

2019-07-02

     Дархан-Уул аймаг 2017 онд "МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ", 2018 онд "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АЙМАГ"-аар тус тус шалгарсан. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат /2019.06.28/ Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Орхон болон Хонгор сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчидтай уулзалт хийж ТАЛАРХАЛ гардууллаа.
     Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын 4 мянга гаруй албан хаагчдын оруулсан хувь нэмэр их гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат онцлоод цаашид амжилтаа бататган, ард иргэдийнхээ төлөө илүү хариуцлагатай хичээн ажиллахыг хүссэн юм

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%