Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2019 ОНЫ ЭХНИЙ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2019-07-09

     Дархан сумын хэмжээнд 2019 оны эхний эхний хагас жилд 387 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,3  хувиар өссөн дүнтэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 236 болж 14,5  хувиар, согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 79 бүртгэгдэж 79,5 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Харин  хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 105 болж 13,9 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 14 бүртгэгдэж 33,3 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 119 бүртгэгдэж 13,1 хувиар,  гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 81 болж 10 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
     Дархан сумын 1, 3, 5, 6, 10, 11, 12, 13, 15, 16 багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан, харин 2, 4, 7, 8, 9, 14, 16, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%