Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ИРГЭДИЙГ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭНД ЯВУУЛЛАА

2019-08-07

     Архины хамааралтай иргэдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг иргэдээс гаргасан санал гомдлын дагуу Аймгийн ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар хамтран архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй иргэдийг эмчилж эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд архины хамааралтай 19 иргэнийг албадан эмчилгээнд хамруулахаар боллоо.
     2019 оны 08 дүгээр сарын 07-нд 19 иргэнийг Төв аймгийн Мааньт дахь согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх эмчилгээнд хүргэлээ. Эдгээр иргэд 3 сарын хугацаанд эмчлүүлэх юм байна. Эмчилгээнд хамрагдаж буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгээр оруулж, ар гэрээс нь зөвшөөрөл аван, шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд хамруулдаг ажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%