Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГХУСЗЗ-ийн гишүүд Дархан суманд ажиллав

2014-12-05

Аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс “ Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон “ 2 сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Аяны явц сумдуудад хэрхэн өрнөж байгаа талаар зөвлөлийн гишүүд газар дээр нь үзэж танилцсан байна. 2014.12.04-ны өдөр Дархан суманд ажиллав. Дархан сумын хэмжээнд аяны удирдамж төлөвлөгөөнд заагдсан ажлыг тодорхой графикийн дагуу хийж гүйцэтгэсэн талаар Дархан сумын дотоод асуудал харицсан мэргэжилтэн Д. Тулга танилцуулав. Баг тус бүр нутаг дэвсгэрт архидан согтуурахтай тэмцэх ажлыг зохион байгуулж, сургалт зөвлөгөөн хийсэн байна. Аяны эхний шат 2014.12.08 ны өдөр дуусаж дүн гаргах юм. Түүнчлэн хоёр сарын аяны хүрээнд идэвхи санаачлагатай ажилласан ЕБС, Их дээд сургууль, Аж ахуй нэгж байгууллага, багийг шалгаруулж шагнан урамшуулах ажээ.




Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%