Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

28 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2019-12-11

Дархан сумын ОНХС-ийн хөтөлбөр, төслийн хүрээнд 28 дугаар цэцэрлэгт шаардлагатай хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Төгөлдөр хуур, хонх, утсан хөгжим зэрэг нийт 5 төрлийн хөгжим, өсгөгчтэй болсноор бяцхан хүүхдүүдэд дуу хөгжмийн хичээлээр дамжуулан урлаг, гоо зүйн мэдлэг олгох боломж бүрдэж байгаа юм. Энэ жил шинээр нээгдсэн тус цэцэрлэгт Дархан сумын 9,10 дугаар багийн 2-5 насны 130 гаруй хүүхэд хамрагдаж байна. Дуу хөгжмийн кабинетийг тохижуулах, хоол бэлтгэлд шаардлагтай мах татагч машинтай болгоход 9,10 дугаар багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн оролцоо дэмжлэг их байсныг цэцэрлэгийн багш нар онцлоод хүүхдүүд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлсэн юм.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%