Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “ХАМТАРСАН БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ” СУРГАЛТ БОЛЛОО

2019-12-18

     Дархан, Хонгор сумын хамтарсан багийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааны чадавхийг бэхжүүлэх зорилгоор Дархан, Хонгор сумын багийн Засаг дарга, баг, сургуулийн нийгмийн ажилтан, Цагдаагийн хэсгийн байцаагч, ХХҮГ-ын мэргэжилтэн, өрхийн эмч зэрэг нийт 90 хүнийг хамруулсан сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
     Сургалтыг Дархан-Уул аймгийн ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж, хамтарсан багийн сургагч багш ГБХЗХГ, Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газрын ажилтнууд сургалт мэдээллийг хийлээ. Сургалтын хүрээнд:
1.    Хамтарсан багийн хууль эрх зүйн талаар нэгдсэн ойлголт
2.    Хамтарсан багийн үйл ажиллагаа, кейс шийдвэрлэх практик арга зүй
3.    Кейс файл архивлах, төсөл боловсруулах арга зүй
4.    Хамтарсан багийн гишүүдийн үүрэг оролцоог бэхжүүлэх практик арга зүй
5.   Хамтарсан багийн дэмжих, салбар дундын удирдлага зохион байгуулалатаар хангах, практик арга зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүллээ.




ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%