Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийтийн сонсгол зохион байгууллаа

2019-12-18

Булган аймгийн ИТХ-ын Иргэний танхим энэ оны 2 дахь удаагийн нийтийн сонсголыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгаалал, сурч боловсрох эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгууллаа.

Булган сумын 3-р бүрэн дунд сургуулийн сургууль, эцэг эх, багшийн холбооноос энэ сэдвээр нийтийн сонсгол зохион байгуулах тухай ИТХ-д ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан юм. Булган сумын 3-р сургуулийн СЭЭБХ-ны гишүүн, “Бага боловсролын чанарын шинэчлэл” төслийн зохицуулагч Д.Баярсайхан нийтийн сонсгол хийх болсон нөхцөл шаардлага, тулгамдсан асуудлын тухай,  аймгийн аудитын газрын шинжээч П.Содном аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн  хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбогдох заалтуудын хэрэгжилт биелэлтийн талаарх аудитын дүгнэлтийг танилцуулав. 

 Энэ удаагийн сонсголыг ИТХ-ын нийгмийн хөгжлийн хорооны дарга Ч.Оюун удирдаж, ИТХ-ын Тэргүүлэгч Д.Очирбат, Д.Зоосүрэн, Б.Оюунбат, төлөөлөгч Д.Баярмагнай, Булган сумын Засаг дарга Д.Наранбаяр нар урилгаар оролцлоо. Сонсголд ИТХ-ын тэргүүлэгч Д.Зоосүрэн, Д.Очирбат,  ЛЭОС-гийн тэргүүн Д.Чимгээ, хүүхдийн  өдөр өнжүүлэх “Итгэл” төвийн тэргүүн А.Ялалт, амьжиргааг дэмжих зөвлөлийн дарга Д.Эрдэнэчимэг нар санал хэлэв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв байгуулах, тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах багш бэлтгэх, цаашид эцэг эхчүүдийг нь ажил орлоготой болгох, хүүхдийг гэрт нь байлгах биш ердийн сургуульд сургах зэрэг санал гарчээ.

Ажиглагчаар Булган сумын багийн засаг дарга, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд мөн оролцжээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%