Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАМТАРСАН БАГИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2019-12-19

     Дархан сумын ГХУСАЗСЗ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтарч Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин тогтмолжуулах, гишүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг зохион байгуулдаг бөгөөд  Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, дүгнэх, урамшуулах  зорилгоор “Шилдэг хамтарсан баг” шалгаруулах үйл ажиллагааг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.  
     Тус ажлын дагуу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хамтарсан багуудаас тайлан мэдээллийг хүлээн авч, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Улаанаа, ГБХЗХГ-ын хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Гүндэгмаа, мэргэжилтэн Г.Эрдэнэчимэг, Цагдаагийн газрын ГБХХЭГХУСАХ-ын ахлах мэргэжилтэн Ж.Баярчимэг,  Дархан сумын ЗДТГ-ын БХНАХ-ын мэргэжилтэн С.Дарьцэцэг нар тайлан мэдээлэлд хяналт шалгалт хийж, дүнг нэгтгэн гаргаж аймгийн ГХУСАЗСЗ-д уламжилж ажилласан.  
     Дархан-Уул аймгийн хэмжээнд 26 Хамтарсан баг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс Орхон, Шарын гол, Хонгор сумдаас тайлан ирүүлээгүй учир Дархан сумын 18 багийн хэмжээнд үнэлгээ өгсөн. Гишүүдийн үнэлгээ дүгнэлтээр 1 дүгээр байранд Ч.Цэрэннадмид даргатай 7 дугаар баг, 2 дугаар байранд Э.Цогзолмаа даргатай 14 дүгээр баг, удаах байранд Т.Ядамсүрэн даргатай 11 дүгээр багууд шалгарч, аймгийн ГХУСАЗСЗ-өөс шагналаа гардан /2019.12.19/ авлаа.
     Энэ үеэр  Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс урьдчилан сэргийлэх ажлыг манлайлан хийсэн багаар Б.Оюунчимэг даргатай Дархан сумын 5 дугаар багийг шалгаруулж, шагналыг гардууллаа.




ДАРХАН СУМЫН ГХУСАЗСЗ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%