Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ХЭМЖЭЭНД 2019 ОНД БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭ

2020-01-10

     Дархан сумын хэмжээнд 2019 онд 689 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1,3  хувиар өссөн дүнтэй байна.
     Үйлдэгдсэн гэмт хэргийн дотор өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 392 болж 6,5  хувиар, согтуугаар  үйлдэгдсэн гэмт хэрэг 174 бүртгэгдэж 30,8 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Харин  хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг  12  болж 25 хувиар, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6 бүртгэгдэж 53,8 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 23 бүртгэгдэж 39,5 хувиар, гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 229 бүртгэгдэж 0,4 хувиар,  гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 143 бүртгэгдэж 13,3 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
     Дархан сумын  2, 3, 5, 6,  8, 10, 13, 14, 15, 16 дугаар багуудад гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  буурсан бөгөөд  1, 4, 7, 9, 11, 12, Малчин, Өргөө багуудад өссөн дүнтэй байна.
     Дархан сумын хэмжээнд 2019 онд нийт 3767 иргэн эрүүлжүүлэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,3 хувиар буурсан дүнтэй байгаа хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 67 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 87,09 хувиар өссөн  нь дүнтэй байна.
 
ДАРХАН СУМЫН  ГХУСАЗСЗ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%