Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хэлмэгдэгчдийн хүүхдүүдэд 600,0 сая төгрөгийн нөхөн олговор олголоо

2020-02-16

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу найман хэлмэгдэгчийн хүүхдүүдэд 40-80,0 сая буюу нийтдээ 600,0 сая төгрөгийн нөхөн олговорыг Булган аймгийн Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссоос олголоо.

Тэшиг сумын А.Аюуш, Б.Гэлэг, Б.Жимбэ, А.Очир, Орхон сумын О.Чадраабал, Сэлэнгэ сумын Ж.Лувсан, Дашинчилэн сумын Н.Равжаа нарын хүү, охид 80,0, Булган сумын И.Цамбын охин 40,0 сая төгрөгийн нөхөн олговор авчээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%