Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ДАРХАН СУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР “СОНАТА 8” АВТО МАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2020-04-22

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааны шуурхай, аюулгүй байдлыг хангах зорилгоор Сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “СОНАТА 8” авто машиныг өнөөдөр /2020.04.20/ хүлээлгэн өглөө.


Тус авто машиныг ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын байцаагчдын ажиллах нөхцлийг дээшлүүлэх, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын зорилгоор ашиглах юм.

Мөн Онцгой байдлын газар нь ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч ажилласны үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд ажлаараа тэргүүлсэн хамт олон болсон байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%