Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2020-10-02

Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Дэлхий болон Монголын багш нарын өдрийн  мэндчилгээ  дэвшүүлье.

Дархан сумын ард иргэд, хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг ардын багш Та бүхэн маань үүрч байдаг билээ.

 

Дархан сумын ИТХ-аас хойч үеийг халамжлан хүмүүжүүлэгч багш нарын болон боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, боловсролын салбарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд бид хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэх болно.

Нарт хорвоод эгнэшгүй нандин сайхан мэргэжлийг эзэмшсэн “БАГШ” таны амьдрал, ажил үйлст эрүүл энх, аз жаргал, амжилт бүртээлийн дээдийг хүсэн ерөөе.


ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%