Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

2020-11-12

2020 оны 11 дүгээр сарын 12-нд 06:30 цагт Дархан сумын Онцгой комиссын ээлжит хуралдаан болов. Хуралдаанаар сумын Онцгой комиссын дарга бөгөөд Дархан сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батбаяр аймгийн Засаг даргын захирамжийг сумын Онцгой комиссын бие бүрэлдэхүүнд танилцуулж, цаашид авах арга хэмжээний тухай үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Дархан сумын Онцгой комиссын бие бүрэлдэхүүн сумын нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулахаар боллоо. Иймд иргэд та бүхэн хүнс цуглуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, цэвэр усны хэрэгцээгээ хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг зөвлөж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%