Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛӨХ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ИНХ-ЫН ДАРГА НАРЫГ ШАГНАН УРАМШУУЛЛАА

2020-12-09

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагааны зорилго нь шинээр батлагдан гарах хуулийн төсөл, тогтоол шийдвэр, хөтөлбөрүүд, нийгмийн тулгамдсан асуудлуудыг ард нийтээр хэлэлцүүлж, Төрийн байгууллагын бодлого шийдвэр, үйл ажиллагааны чиглэлд иргэдийн санал бодол байр суурийг тусгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй, хяналттай, хариуцлагатай ИРГЭНИЙ НИЙГМИЙГ төлөвшүүлэхэд оршдог.

Иргэний танхим нь 2013 оноос хойш 160 гаруй нээлттэй хэлэлцүүлэг, нийтийн сонсгол, сургалтыг зохион байгуулж, үүнд давхардсан тоогоор 8000 гаруй иргэд, ААНБ-ын төлөөлөл оролцож, санал хүсэлтээ илэрхийлж, тэдний санал төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд тусгалаа олсон байдаг.

Иргэний танхимаас зохион байгуулж буй хэлэлцүүлэг, нийтийн сонсголд тогтмол идэвхитэй оролцож, оновчтой санал санаачлага дэвшүүлж, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дархан сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ц.Мөнхбаатар, 10 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Мөнхбат нарыг аймгийн ИТХ-аас “Нутгийн удирдлагын холбооны Тэргүүний ажилтан” медальд уламжлан, шагналыг өнөөдөр /2020.12.08/ гардуулан, талархал илэрхийллээ.


ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛӨХ ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН
ИНХ-ЫН ДАРГА НАРТАА УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%