Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ХУРАЛДААНЫ ДЭГИЙГ БАТАЛЛАА

2020-12-14

     Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон сумын ИТХ-ын Төлөөлөгчдөөс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах "Хуралдааны дэг"-ийн төслийг хэлэлцэн, өнөөдөр /2020.12.14/ сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанаар баталлаа.
     Хуралдаанд оролцсон Төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт, хариулт өрнүүлж, саналаа илэрхийлсэн бөгөөд Төлөөлөгчдийн саналыг “Хуралдааны дэг”-д тусгаж, 100 хувийн саналаар баталлаа.
     Энэхүү дэгийн зорилт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар, ээлжит, ээлжит бус хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаан болон Хурлын хороо, дэд хороо, түр хороодын хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, биелэлтийг хянаж тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд нийт 10 бүлэг, 75 зүйлээс бүрджээ.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%