Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 3 ДУГААР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2020-12-28

     Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 3 дугаар хуралдаан аймгийн хуралдааны танхимд 97 хувийн ирцтэй болж өндөрлөлөө. Хуралдаанаар “Дархан сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг  сумын Засаг дарга Т.Тулгаа, “Дархан сумын газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2021 оны төлөвлөгөөг батлах тухай” Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга  Д.Ганбаяр нар тус тус илтгэж, хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан Төлөөлөгчид асуулт хариулт өрнүүлж, төсөлд саналаа тусгуулан баталлаа. 
     Дархан сумын Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нь Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Орон нутгийн хөгжлийн бодлого, Халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого бүхий 6 багц асуудлын хүрээнд 18 дэд бүлэг, 39 зорилт, 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, батлууллаа.
     Дархан сумын 2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг “Хангалттай” гэж дүгнэлээ. 2021 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, төрийн болон ААНБ, иргэдээс нийт 288 санал авч ажиллажээ.  Дархан сумын 2021 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хот тосгон бусад суурины ангилалд нийт 28 арга хэмжээг төлөвлөжээ. Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 56,24га газар, иргэн, ААНБ-д дуудлага худалдаагаар 2,34га газар эзэмшүүлэхээр төлөвлөж байна.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%