Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ГАНБАЯР 8 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ НЬ СОНСЛОО

2021-03-31

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Ганбаяр өөрийн сонгогдсон тойргийнхоо ААНБ-уудын үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох зорилгоор 8 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Энхтулгатай уулзаж ярилцлаа.  
Дархан-Уул аймгийн 8 дугаар цэцэрлэг нь  2015 онд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар нийт  25 багш, ажилтантай,  6 бүлэгт 180 гаруй  хүүхэд суралцдаг байна.  
Байгуулагдсанаасаа хойш тухайн газрын байршил, онцлогоо давуу тал болгон ашиглаж газар дээрээ жимсний болон чимэглэлийн 100 гаруй мод тарьсан мөн “Монгол ногоо” төслийн хандиваар цэцэрлэгийн гадна талбайдаа хүлэмжтэй болж, нарийн ногоо,  өргөн хэрэглээний ногоо зэргийг тарьж  хүүхдийн байгаль, танин мэдэх үйл ажиллагаанд ашигладаг байна.  Сурагчдын эцэг эх болон УИХ гишүүн, аймаг сумын Төлөөлөгчдийн дэмжлэгээр анги танхим, гадна талбайгаа тохижуулах ажлуудыг  тасралтгүй хийсээр иржээ. 
Цэцэрлэгийн эрхлэгч Г.Энхтулга “Тус цэцэрлэг нь уурын зуухаар халдаг учир хүүхдүүд тав тух муутай, хүйтэн орчин нөхцөлд суралцдаг. Иймд төвийн дулааны шугамтай холбох нэн шаардлагатай, мөн орны хүрэлцээ бага, шалан дээр унтдаг учраас хүүхэд доороосоо жиндэж даардаг” хэмээн ярьж байлаа.  
Төлөөлөгч Б.Ганбаяр тус цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хүүхдүүдийг аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд суралцах боломжоор хангахын тулд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%