Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МАЛ БҮХИЙ ИРГЭДТЭЙ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-05-03

Дархан сумын ИТХ, ЗДТГ хамтран “Малын бэлчээрийн бүсээс бусад зөвшөөрөгдөөгүй бүсэд мөрдөх журам”-ын төслийн талаар хэлэлцүүлэг /2021.05.03/ зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Дархан сумын 1, 2, 3, 5, 6, 7, 15, Малчин багуудын мал бүхий 30 гаруй иргэд оролцсон бөгөөд сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Э.Хонгорзул уг журмын төсөлд багтсан Малын бэлчээрийн бүс, мал бэлчээхийг хориглосон бүс, Малыг хашиж журамлах үйл ажиллагаа, Нийтэд зарлан мэдэгдэж малын эзнийг тодруулах үйл ажиллагаа, Малыг хашиж журамлахтай холбогдон гарах зардал, түүнийг  хэрхэн төлүүлэх талаар иргэдэд мэдээлэл хийлээ.

Иргэд журмын төслийг бүхэлд нь дэмжиж, сум орон нутгаас гаргаж байгаа  шийдвэрүүдийг дагаж мөрдөнө  гэдгээ илэрхийлж байлаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%