Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Шарилжгүй Булган" нийтийг хамарсан ажил эхэллээ.

2021-07-03

Булган аймгийн Булган суманд “Шарилжгүй Булган” нийтийг хамарсан долоо хоногийн ажил эхэллээ.

Сумын хэмжээнд зэрлэг ургамлыг түүж цэвэрлэх, ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах, эрүүл, цэвэр орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг энэ сарын 8-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.

Байгууллага, айл өрх бүр эзэмшил газрынхаа эргэн тойрон 50 метр газрын халгай, шарилж, лууль, зэрлэг ургамлыг түүж байгаа бөгөөд төрийн байгууллагууд нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг цэвэрлэх аж. Одоогоор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Булган сумын Соёлын ордон зэрэг газрууд байгууллагын орчин болон хуваарьт  газраа цэвэрлээд байна гэж Булган сумаас мэдээллээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%