Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БИНХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДӨР БОЛНО

2021-07-20

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.07.20/ боллоо.

Ковид-19 цар тахалын үед олон нийтийг хамарсан хурал, цуглаан хийх боломжгүй байсан учир Дархан сумын  багуудын Засаг дарга нарын хуулийн 4 жилийн хугацаа дуусаад 5 сар өнгөрч байна.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол  Улсын  Үндсэн хуулийн 60.2, Монгол Улсын Засаг  Захиргаа Нутаг  Дэвсгэрийн Нэгж  Түүний  Удирдлагын  Тухай Хуулийн  9.2, 18.1, 20 дугаар зүйлийн  20.1 дэх  хэсгийн 20.1.14, 26.3 заалтууд, Монгол Улсын Шадар сайдын ЗГ-2/286 тоот чиглэлийг  үндэслэн Дархан сумын багуудын Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 25-ний өдөр нэг танхимд 30 аас доош хүнтэйгээр  нэгэн зэрэг зохион байгуулахаар шийдвэр гарлаа.   

Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг Монгол Улсын Засгийн Газрын  118 дугаар тогтоолыг баримтлан мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, аймгийн Онцгой Байдлын газрын дарга С.Пүрэвсамдан нарт үүрэг болгов.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 48
48 / 100%
0 / 0%
0 / 0%