Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОВОР ЭМИЙН УРГАМАЛ БОЛОХ ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ 5 ДАХЬ ЖИЛДЭЭ ТУРШИН ТАРИАЛЖ БАЙНА

2021-07-23

 Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Б.Ганбаяр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Мөнх Хакер" ХХК-ны үрийн талбайтай танилцлаа.

Тус компани нь Монгол улсын ховор эмийн ургамал болох дэрэвгэр жиргэрүүг 5 дахь жилдээ туршин тариалж, үржүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн өөрсдийн талбайгаас үр бэлтгэн авч байгаа юм байна. Мөн энэ жил 450000 ширхэг үрсэлгээг талбайд шилжүүлэн суулгасан байна. Уг таримлын үндсийг гоо сайхны бүтээгдэхүүн болон эмийн үйлдвэрлэлд ашигладаг бөгөөд 2021 оноос эхлэн экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна хэмээн захирал Т. Цэнгэл хэлсэн юм.

Орон нутагт шинээр ажлын байр бий болгон ховор ургамлыг судалгаа шинжилгээ, албан ёсны зөвшөөрөлтэй үржүүлж, экспортод гаргахаар зэхэж байгаа “Мөнх Хакер”  ХХК-ны хамт олонд ажлын амжилт, арвин их ургац хураахыг хүсэн ерөөе.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 48
48 / 100%
0 / 0%
0 / 0%