Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАГИЙН ИНХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААНЫГ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2021-07-23

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу 4 жилд 1 удаа шууд ардчиллын зарчмаар багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, БИНХ-ын дарга болон багийн Засаг даргыг томилдог.
Монгол улсад төлөөллийн ба шууд ардчиллын зарчмаар иргэд төлөөлөгчөө сонгодог. Ерөнхийлөгч, УИХ, аймаг, сумын ИТХ-д нэр дэвшүүлэхэд төлөөллийн ардчиллын зарчмаар нам, эвслээс нэр дэвшүүлж аймаг, сумын сонгуулийн хороо ажиллаж, сонгууль зохион байгуулдаг. Харин БИНХ-ын сонгууль нь багийн иргэд, оршин суугчид дотооддоо багийг удирдах бүрэлдэхүүнийг шууд ардчиллын зарчмаар нээлттэй, ил тод нэр дэвшүүлж, олонхын санал авсан нэр дэвшигчийг баталгаажуулж, дээд шатны Засаг даргад уламжилдаг.
#БИНХ-ыг хэрхэн зохион байгуулах вэ?
Энэхүү сонгуульд 20-30 өрх тутам 1 иргэн ирэхэд хурал хүчин төгөлдөр болно. Жишээлбэл, хамгийн цөөн хүн амтай Малчин багийн хэмжээнд сонгуульд 20 иргэн ирвэл хүчин төгөлдөр болно. Харин хамгийн олон иргэнтэй 15-р багийн БИНХ-ын сонгуульд 85 хүн ирснээр хүчин төгөлдөр болно.
Энэ удаагийн сонгуулийг халдвар хамгааллын дэглэм баримталж, Засгийн газрын 118 дугаар тогтоолын дагуу зөвшөөрсөн хэм хэмжээний дагуу зохион байгуулна. Дархан сумын ИТХ-ын тогтоолоор баталгаажсан ажлын хэсгүүд ажиллаж эхэлсэн. Үүнээс гадна 18 багийн ИНХ-ыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх 11 хүний бүрэлдэхүүнтэй, төрийн байгууллагын туслах баг ажиллуулна. Тэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, халуун хэмжинэ.
Хурал 7 дугаар сарын 25-ны 10:00 цагт эхлэх бөгөөд тухайн багийн харьяаны иргэд дурдсан байруудад иргэний үнэмлэхээрээ бүртгүүлэн нэвтэрнэ. Танхимд цугласан иргэд тухайн багийн 20-30 өрх тутамд оноосон ирцийн шаардлагыг хангавал БИНХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох болон багийн засаг даргыг сонгоно. Нэр дэвшигчдийн материалын хүлээн авч, үйл ажиллагааг тасалсны дараа 16:00 цаг хүртэл танхимд ирсэн иргэдээс санал авна. Засаг даргад нэр дэвших иргэн өглөө 10 цагт ирэхдээ тооллогын комисст оруулах нэг төлөөлөгчөө дагуулж ирнэ. Заавал биш. Төлөөлөн ажиглагчид нэгдсэн журмаар үнэмлэх олгоно.
#Хуулийн шаардлагын тухайд?
БИНХ-ын дарга, тэргүүлэгчээр тухайн багийн харьяалалтай иргэн нэр дэвшинэ. Харин багийн засаг даргад нэр дэвшигчийн харьяаллыг харгалзахгүй бөгөөд шүүхээр тогтоосон өр болон татварын өр төлбөргүй байх, ял шийтгэл эдлээгүй байх зэрэг 3 төрлийн хуулийн шалгуурыг хангах шаардлагатай юм.
БИНХ-ын дарга, тэргүүлэгчид нэр дэвших материал бүрдүүлэх шаардлагагүй. Багийн засаг даргад нэр дэвшигч нь хуулийн 3 төрлийн шалгуур хангасан баримт бичгийг холбогдох байгууллагууд, эсвэл нэг цэгийн үйлчилгээнээс, e-mongolia цахим хаягаас хэвлэн авчирч болно.
#Иргэдэд анхааруулахад!
Төрийн байгууллагын алба хаагчдын шаардлагыг заавал биелүүлээрэй. Хүн хоорондын зай баримталж, цахим үнэмлэхээ заавал биедээ авч явна. Багийн нэгдсэн бүртгэлд шалгуулаад хурлын заал руу нэвтэрнэ. Эрүүл мэндийн байгууллагаас халуун хэмжиж, гараа ариутгаад орно. Тэмдэглэгээ бичсэн сандлыг байрнаас нь хөдөлгөж болохгүй.
#Хуралдааны тухайд?
Халдвар хамгааллын дэглэмийг танилцуулж, тасалгаа хооронд хүний тоо заасан боловч техник хэрэгсэл ашиглан Төв хуралдааны танхимд болж буй үйл ажиллагаанд оролцож буй иргэд асуулт асуух, санал хэлэх боломжтой. Хуралдаанд ирэхдээ товч намтраа өгөх ёстой. Үүнийг хурлын дарга хуралд оролцогчдод танилцуулна. Санал хураах ажил 16:00 цагт дуусч, тооллогын комисс саналын хуудсыг тоолж, 17:00 цагт тооллогын комиссын тогтоол, хурлын тогтоол баталгаажиж хурлыг хаана.
Нутгийн өөрөө удирдах ёсны анхан шатны нэгж буюу багийн ИНХ-ын дарга, засаг даргыг шууд ардчиллын зарчмаар сонгоход иргэн та оролцох бүрэн боломжтой юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 48
48 / 100%
0 / 0%
0 / 0%