Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АМРАГЧ ТАНД БАЯРЛАЛАА ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

2021-09-28

  ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ХОРООНЫ САНААЧИЛГААР "БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АМРАГЧ ТАНД БАЯРЛАЛАА” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАТАЙ ХАМТРАН ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ДУА-ын Засаг Даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Цэмцгэр Дархан” аяны хүрээнд “Байгальд ээлтэй амрагч танд баярлалаа” үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаа  нь өөрсдийн хог хаягдлаа цэвэрлэсэн, машиндаа тээвэрлэн авч яваа, зориулалтын хогийн цэг дээр буулгасан амрагчдыг урамшуулах, хогоо хаяж явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээдэг гэдгийг сануулах, таниулах  зорилготой юм.

Хүрээлэн буй орчныг бохирдуулагч олон хүчин зүйл байдгийн нэг нь хог хаягдал байдаг. Иймд Бидний усны эх ундарга болсон Хараа голоосоо сэтгэл ханамж авч, экологийн үйлчилгээ хүртэж байгаа  дархан хотын иргэн бүр "БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АМРАГЧ” байж, голын ойр орчимд хог хаягдлаа хаяхгүй байхыг уриалж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%