Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

#ХАМТАРСАН БАГИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТААР КЕЙС МЕНЕЖЕРҮҮД ХУВИЙН ХЭРГИЙН БҮРДЭЛТЭЭ БАГШИД ШАЛГУУЛАН, ҮР ДҮНТЭЙ СУРАЛЦЛАА

2021-10-08

        Өнөөдөр хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах сургалт 12,13,15,7,8, Малчин багуудад зохион байгуулагдлаа. Тус хамтарсан багийн гишүүдийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл, хохирогчдод үйлчилгээг хэрхэн хүргэсэн талаарх хэрэгжилттэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Хамтарсан багийн үндэсний сургагч багш Б.Ундраа: “Хамтарсан багуудын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах ажил харьцангүй тасралтгүй явсны үр дүнд урьдчилан сэргийлэх, гэр бүл хүүхдийн сангаа бүрдүүлэх, судалгаа хийх, тайлагнах, төлөвлөх ажлууд сайжирч, жигдрэх шатандаа орсон байна. Мөн хохирогч хүүхэд рүү чиглэсэн хариу үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүчирхийлэл үйлдэж буй этгээдийн зан үйлийг засах, шаардлагатай. Гэхдээ Дархан-Уул аймгийн хамтарсан багуудын үйл ажиллагаа сайжирсан байна. Мөн аймаг, сумын удирдлагууд нэг баг болж чаддаг нь бусад аймгуудыг бодвол онцлог, давуу талтай харагдаж байна” гэлээ

           Энэхүү хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах гурван өдрийн сургалтаар кейс менежерүүд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн дэлгэрэнгүй судалгааг гаргаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөгөөндөө тусгаж, практик арга зүйд суралцаж, хүүхэдтэй холбоотой кейс материалуудыг сайжруулж, чанаржуулах үйл ажиллагаанд суралцлаа.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%