Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДЭД ЗОРИУЛСАН "ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТАВАН АСУУЛТ" ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ БОЛЛОО

2021-12-14

Дархан сумын ИТХ-ын 1 дүгээр багийн төлөөлөгч Б.Ганбаяр өнөөдөр /2021.12.14/ багийнхаа иргэдэд зориулсан "Төлөөлөгчийн таван асуулт" чөлөөт уулзалтыг санаачлан зохион байгууллаа.
Уг уулзалт нь долоо хоног бүр хүндэт зочинтойгоор иргэдтэй чөлөөт ярилцлага хийх ба иргэд сонирхсон бүх асуултаа асууж, тулгамдсан асуудал, шүүмжлэл дутагдалтай талыг нээлттэй ярьж хэлэх боломжтой юм. Эхний удаагийн зочноор Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир оролцож, иргэдийн тулгамдаж буй асуудлыг сонсож, чөлөөт ярилцлага хийлээ.
"Төлөөлөгчийн таван асуулт" чөлөөт уулзалт долоо хоног бүрийн Мягмар гарагийн 9 цагт нэгдүгээр багт байрлах "BOOK CAFE" -д болох юм.
 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%