Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ХОРООДЫГ БАЙГУУЛЖ, ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2022-03-31

Дархан Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 8 дугаар хуралдаанаар ИТХ-ын дэргэдэх хороодыг байгуулж, дүрмийг шинэчлэн баталлаа. Сумын ИТХ-ын хороо нь Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж, Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Хуралдаанаар “Нутгийн удирдлагын хөгжлийн хороо”, “Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо”, “Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо”, “Байгаль орчин, аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагааны бодлогын хороо ”, “Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо”, “Ёс зүйн хороо” гэсэн 6 хороог шинэчлэн байгууллаа.
 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%