Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХАД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022-04-22

Дархан-Уул аймгийн 26 хамтарсан багийн гишүүдэд “ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХАД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт зөвлөгөөнийг /2022.04.21 зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр:
- Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн сайн туршлага,
- Хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, стратеги, төсөв, хүний нөөц, чанартай статистик мэдээллийн сангийн үзүүлэлт
- Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам
- Эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, хариуцлага, хамтын ажиллагаа
- Хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж, тулгамдаж буй асуудал гэх мэт зөвлөгөө мэдээллүүдийг хүргэлээ.
Зөвлөгөөнд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан, Халамжийн мэргэжилтэн, Сургуулийн Нийгмийн ажилтан, Цэцэрлэгийн арга зүйч, Өрхийн эмч, Хэсгийн байцаагч, Төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 27 Хамтарсан багийн 130 гаруй гишүүд оролцлоо.
 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%