Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АНГИОГРАФИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХЭД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЭМЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022-11-10

Өнөөдөр /2022.11.10/ Аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, Засаг дарга М.Бадамсүрэн нар БОЭТ-д Ангиографийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа Улсын 3 дугаар төв эмнэлэг, 1 дүгээр төв эмнэлгийн зөвлөх эмч–Судсан доторх оношилгоо, эмчилгээний төвийн эмч Р.Ганбаатар, Улсын 2 дугаар төв эмнэлгийн дарга, БОЭТ-тэй хамтын ажиллагааны гэрээтэй, сүлжээ эмнэлгийн дарга Б.Эрдэнэбулган, Улсын 3 дугаар төв эмнэлгийн Судсан доторх оношилгоо, эмчилгээний төвийн эмч Ц.Дамдинсүрэн нарыг хүлээн авч уулзлаа.
Аймгийн удирдлагууд Улсын 2 дугаар төв эмнэлгийн дарга Б.Эрдэнэбулганаар ахлуулсан багтай санал солилцож, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах, орон нутгийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд зөвлөмж авч ажиллахаа илэрхийлэв.
Тус эмч нарын баг БОЭТ-д 11 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Ангиографийн буюу Судсан дотуурх оношилгоо, эмчилгээг иргэдэд үзүүлнэ.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%