Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨНИЙ НЭГ УДААГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФЫГ 480000 ТӨГРӨГӨӨР ТОГТООВ

2022-12-07

Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаанаар ДУА-ийн Гэрлэх ёслолын хүндэтгэлийн өргөөний танилцуулгыг ГБХЗХГ-ын дарга А.Амгалан танилцууллаа.
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01-А/279 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн “Гэрлэх ёслолын хүндэтгэлийн өргөө”-ний бүтэц, орон тоог баталсан. Энэ хүрээнд Гэрлэх ёслолын өргөөний нэг удаагийн үйлчилгээний үнэ тарифыг 480000 төгрөгөөр тогтоолоо.
“Гэрлэх ёслолын хүндэтгэлийн өргөө” нь 2022 оны 10 дугаар сарын 17-нд нээлтээ хийж, хуримлагч хосын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН нь
- Залуу хосын
- Мөнгөн хурим
- Алтан хурим
- Очир Эрдэнийн хурим гэсэн 4 төрлөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
 

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%